05 сарын 02, Пүрэв
USD    3,378.90 ₮EUR    3,602.25 ₮JPY    21.40 ₮GBP    4,218.56 ₮RUB    35.95 ₮CNY    466.63 ₮KRW    2.44 ₮

Гэгээн музад дорнодын бүтээлүүд өрсөлдөж байна.

Нийтэлсэн: D1 2018/05/10 18:40

Дорнод аймгийн Хөгжимт Драмын Театрын хамт олон нийслэлийн үзэгчид болон "Гэгээн муза" наадмын шүүгчдэд шинэхэн уран бүтээлүүдээ танилцуулсаар байна. Өнөөдөр буюу 5-р сарын 11-ний баасан гарагийн 10.00 цагт МУСТА, Залуу найруулагч Б.Мөнх-Амьдралын Ярьдаг мод хүүхдэд зориулсан жүжиг, 19.00 цагт Монголын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний манлайлагчдын нэг Ж.Дамдинсүрэнгийн амьдрал тэмцлийг харуулсан МУУГЗ Ч.Найдандоржийн бүтээл Манлай баатар дуулалт жүжиг Улсын Драмын Эрдмийн Театрын тайзнаа тоглогдоно.


Дээрх жүжгүүдийг үзэж амжаагүй, Улаанбаатар болон өөр аймаг, хотод оршин суугаа Дорнодчууд маань Гэгээн муза-д өрсөлдөж буй нутгийн театрынхаа шинэ уран бүтээлийг үзэж сонирхон, дэмжихийг уриалж байна. Дээрх жүжгүүдийн тасалбар тус бүр 10 мянган төгрөгийн үнэтэй, УДЭТ-ын кассаар худалдаалагдаж байгаа аж

Гэгээн музад дорнодын бүтээлүүд өрсөлдөж байна.  
D1TV Facebook  
ТВ хөтөлбөр
Пүрэв / 2024-05-02
Бидэнтэй нэгдээрэй!