D1 телевиз - Шинэ мэдээ Official website of D1 TELEVISION http://www.d1tv.mn/ ТЕЛЕВИЗЭЭР СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА НЭВТРҮҮЛСЭН ТАЙЛАН  

]]>
Tue, 30 Jun 2020 12:03:00 +0900 http://www.d1tv.mn/i/437 http://www.d1tv.mn/i/437
Дуртай ажлаа төлөвлөх 7 алхам Маш олон хүмүүс одоо хийж байгаа ажилдаа сэтгэл хангалуун бус байдаг. Та тэдний нэг мөн үү? Хэрэв тийм бол та ганцаараа биш. Ажилчдын 50% орчим нь хийж байгаа ажилдаа сэтгэл хангалуун бус байдаг бөгөөд тайланд ердөө 15% нь л хийж байгаа ажилдаа сэтгэл хангалуун бус байдаг хэмээн дурджээ .

Стратеги гүйцэтгэлийн зөвлөх компани болох Root, Inc. 1000 гаруй ажилчдаас судалгаа авчээ.

  • Ажилчдын 54% нь ажилдаа урам зориггүй байдаг.
  • Ажилчдын 38% нь даргадаа хүлээн зөвшөөрөгдөж, үр дүнтэй ажлын харилцааг бий болгосон байдаг.
  • Ажилчдын 40% нь компаний алсын харааг мөрддөгггүй эсвэл алсын харааг нь мэдээгүй байдаг.
  • Ажилчдын 43% нь компаний орлого, ашиг, өсөлтөнд үүрэг хүлээдэг хэмээн боддог.
  • Ажилчдын 26% нь дарга нь ажилчдаа үнэлдэг гэдгийг хүлээн зөвшөөрдөг.

Та мөрөөдлийн ажлаа хэрхэн төлөвлөж, бодит ажил хэрэг болгох вэ? Сайн мэдээ гэвэл та үүнийг хийж чадна. Та яг одоо хийж чадна.

Албан тушаалын мэргэжилтэн Керри Ханнон “Ажилдаа дурла: Албан тушаалын аз жаргалын шинэ дүрэм” хэмээх номондоо бидэнд мөрөөдлийн ажлаа бүтээх хүч чадал байдаг хэмээн бичжээ. Түүгээр зогсохгүй зарим бяцхан өөрчлөлтүүдийг хийснээр та ажлаа гайхалтай болгон өөрчилж болох юм. Ханнон “Хэрэв та үнэхээр ажилдаа дурлахыг хүсч байвал таны хийх эхний алхам бол арагшаа суугаад зөв зүйтэй болж, бүтэж байгаа зүйлсээ үнэлэх явдал юм. Та даргатайгаа уулзаж, үйлчлүүлэгчтэйгээ өдрийн хоол идэх” гээд олон ажилтай байгаа байх.”

Тэгвэл мөрөөдлийн ажлаа бүтээх дараах гайхалтай долоон аргыг бодож үзээрэй.

1. Ирээдүйгээ төлөвлө

Та бол өөрийнхөө амьдралын уран бүтээлч. Та ололт амжилт, ажил алба, хувийн харилцаа, санхүүгийн зорилт гэх мэт зүйлсийг багтаан хүсч байгаа ирээдүйгээ тодорхойлж, төлөвлө.

2. Өнгөрснөөрөө ирээдүйг тодорхойлох хэрэггүй.

Хэрэв таны ажил алба яг одоо гацаанд орчихоод байгаа бол маргааш ч бас энэ хэвээрээ байна гэсэн үг биш. Таньд өөрийн ирээдүйгээ бүтээх хүч байгаа. Түүнийгээ ашигла.

3. Мөнхийн зүйл гэж байдаггүйг сана.

Ажил, амьдрал гэдэг бол тэр чигтээ өөрчлөлт. Хэрэв та одоогийн ажилдаа дургүй бол байгууллагадаа хийж болох өөр ажлаар сольж, өөр албан тушаал эсвэл албан газар луу шилжиж болно. Хэрэв энэ арга үр дүнгүй бол мөрөөдлийн ажлаа, мөрөөдлийн байгууллагаа төлөвлө.

4. Том зургийг хар.

Хэннон, “Таны ажил амжилттай явахгүй байгаа бол бүтээлч байдлаа тэтгэх өөр нэг арга бий.” Хэмээжээ. Хийх дуртай бүхий л зүйлсийнхээ жагсаалтыг гарга. Буруу хийсэн зүйл дээрээ анхаарахын оронд зөв зүйл дээрээ анхаар.

5. Таныг ажилдаа дурлахад юу нөлөөлдөг вэ. гэдгийг ол.

Хэрэв таны зорилго ажил олгогчтойгоо үлдэх бол дуртай ажлаа бүтээж, өөр хэлтэст түр зуур ажиллах эсвэл залуу ажиллагсдыг сургах, салбартай холбоотой ажил хийх гэх мэт өөр ажил хийж болно. Дарга, хамтран ажиллагсадтайгаа холбоотой байснаар өөрийгөө урамшуулж, эрч хүчтэй болох шинэ аргатай болно гэсэн үг.

6. Ажлынхаа зорилгуудыг ойлго.

Таны ажлын зорилго юу вэ? Та магадгүй хүсч байгаа албан тушаалд тань хүргэх шинэ ур чадвар эсвэл илүү бие даасан, эрх мэдэлтэй уян хатан цагийн хуваариар ажиллахыг хүсч болох юм. Таны зорилго ямар ч бай, тэдгээрийг тодорхойлж бичин, дараа нэг нэгээр нь хэрэгжүүл.

7. Албан тушаалаа төлөвлөх шинэ аргууд

Албан тушаалаа байгууллагынхаа доороос дээш өгсөж, урууддаг шат гэж харахын ширэнгэн ойтой зүйрлэх тухай Facebook-ийн захиралШерил Сэндбэрг ярьжээ. “Шатаар өгсөх боломж хязгаарлагдмал. Гэхдээ ширэнгэн ой илүү бүтээлч эрэл хайгуул хийх боломжийг олгодог. Ширэнгэн ойн оргилд хүрэх маш олон арга бий.” гэжээ.

]]>
Mon, 25 Feb 2019 09:35:00 +0800 http://www.d1tv.mn/i/436 http://www.d1tv.mn/i/436
Томуу, томуу төст өвчний 85.1 хувийг 0-4 насны хүүхдүүд эзэлж байна Аймгийн Удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдаанд Эрүүл мэндийн газраас томуу, томуу төст өвчний цаг үеийн мэдээллийг хийлээ.

Дорнод аймгийн БОЭТ-ийн Вирүс судлалын салбар лабораторид томуугийн харуулдан тандалтын нэгжүүдээс 2018 оны 10-11 саруудад нийт  25 сорьцноос 8 (32%) сорьцонд иж томуу вирүс эерэг тодорхойлогдсон байна.

Томуугийн өвчлөл Х/01–Х/08-ны өдрүүдэд 9,5 хувьд хүрч 45-р долоо хоногийн байдлаар 6,5 хувь байгаа бөгөөд томуу, томуу төст өвчний 85.1 хувийг  0-4 насны хүүхдүүд эзлэж байна.

Бүсийн Оношлогоо эмчилгээний төвийн Хүүхдийн тасгийн ачааллын хувь:

  • Ажлын өдрүүдэд  халдвартын эмч нар                00-19.00 цагт
  • Амралтын өдрүүдэд хүүхдийн эмч нар нэмэлтээр ажиллаж байна
  • Дархлаа дэмжих зорилгоор хүүхдийн тасгийн эмч, ажиллагсдад тималин, нейрорубин хийж, томуугийн дархлаажуулалтанд эмнэлгийн ажилчдыг бүрэн хамруулсан.

Салхинцэцэг өвчний тархалт

  • Нийт халдварт өвчний 8,1 хувь нь салхин цэцэг,
  • 10,000 хүн амд 22.2 промиль эзэлж байна. Насны хувьд цэцэрлэг болон ЕБС-ийн бага ангийн сурагчдын дунд өвчлөл өндөр бүртгэгдсэн байна.

Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээ

Хүүхдийн байгууллага

  1. 7 хоног тутмын харуулдан тандалт
  2. Дэмжлэгт хяналт 33 сургууль, цэцэрлэгүүдэд
  3. Олон нийтэд чиглэсэн ТТӨ-өөс урьдчилан сэргийлэх мэдээлэл 3769 иргэнд
  4. Хэрлэн сумын шуурхай хуралдаанд 34 байгууллагын удирдлагад, 14 цэцэрлэгийн 16 эмч, мэргэжилтнүүдэд сургалт ТТӨ болон урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл
  5. 110 эцэг, эхчүүдэд зөвлөмж, 5 төрлийн 6000 ширхэг гарын авлагыг 24 цэцэрлэгүүдэд өгч ажиллаж байна хэмээн аймгийн ЭМГ-ын дарга мэдээллээ.
]]>
Mon, 19 Nov 2018 10:50:00 +0800 http://www.d1tv.mn/i/435 http://www.d1tv.mn/i/435
Оюутны аймгийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ Дорнод их сургууль, Дорнод Политехник коллеж, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагч оюутан залуусын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг “Оюутны аймгийн аварга” шалгаруулах тэмцээн эхэллээ. Нээлтийн арга хэмжээнд Зүүн бүсийн оюутны холбооны дарга бөгөөд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, аймгийн Биеийн тамир спортын газрын дарга Б.Чимэддэорж, Дорнод Их сургуулийн захирал Э.Ундармаа нар оролцлоо.

Энэхүү тэмцээн нь 2011 оноос тасралтгүй 8 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд 2017 онд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлагдсан “Оюутны Хөгжил” орон нутгийн хөтөлбөрийн “Эрүүл Оюутан” зорилтын хүрээнд оюутан залуусын нийгмийн идэвхи оролцоог нэмэгдүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх энэхүү арга хэмжээг 2017 оноос эхлэн спортын олон төрөлт болгон шинэчлэн зохион байгуулсан.

Тэмцээнд өрсөлдөж буй оюутнуудын оролцоо тодорхой түвшин нэмэгдэж спортын дөрвөн төрлөөр 30 баг оролцож нийт 300 орчим тамирчин оролцож хурд, хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байгаа нь оюутны хөгжил хөтөлбөрийн үр дүн гарч байна.

]]>
Thu, 15 Nov 2018 10:47:00 +0800 http://www.d1tv.mn/i/434 http://www.d1tv.mn/i/434
“Game of Thrones” S8-ийн Official Spoiler Дэлхийн хамгийн алдартай, хамгийн их үзэгчтэй цуврал кино бол мэдээж Game of Thrones билээээ.  Тэгвэл яг одоо би тус serial-тай холбоотой маш гоё мэдээллийг хүргэх гэж байна. HBO channel-аас гаргадаг уг цуврал маань тун удахгүй сүүлийн бүлгээ гаргаад дуусах гэж байгаа. Тэгвэл сүүлийн бүлгийнх нь шинэ трейлэр хэдхэн цагийн өмнө цацагдсан байна аа. Сүүлийн 8дугаар бүлэг маш өндөр хүлээлтэнд байгаа болохоор шинэ трейлэр, дүрийн spoiler нтр гарах тоолонд фенүүд  нь ёстой нүд салгалгүй үзэж байдаг гэж хэлж болно оо. За тэгэхээр яг одоо Game of Thrones season 8-ийн хамгийн сүүлд гарсан трейлэрийг хүлээн авч үзэцгээе. Сүүлийн бүлэг дээр гарах тулааныг бүр хүсэн хүлээтэл нь трейлэр гаргасан байгааз. За тэгээд сүүлийн бүлэг ирэх 2019 оны 4 дүгээр сард гарах талаар энэ трейлэрээс бас мэдэгдэж байгаамаа.

]]>
Thu, 15 Nov 2018 10:41:00 +0800 http://www.d1tv.mn/i/433 http://www.d1tv.mn/i/433
Залуучуудын гарааны бизнесийг дэмжин ажиллаж байна “Орон нутгийн үйлдвэрлэл дэх ажлын байрыг нэмэгдүүлэх” зорилтот жилийн хүрээнд Залуучуудын гарааны бизнесийг дэмжих START-UP хөтөлбөрт хамрагдсан бизнес эрхлэгч  залуучуудтай өнөөдөр аймгийн ЗДТГ-т уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад аймгийн Хөдөлмөр эрхлэлтийн зөвлөлийн дарга бөгөөд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, холбогдох агентлаг, хэлтсийн удирдлагууд оролцож, хөтөлбөрт хамрагдсан бизнес эрхлэгч залуучуудтай эрхэлж буй бизнесийнх нь  үр өгөөж, өнөөгийн нөхцөл байдал, давуу тал, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар санал бодлоо солилцож, аймгийн Засаг даргын зүгээс гарааны бизнесийг бүхий л талаар дэмжин, хамтран ажиллахаа илэрхийлэв.

Түүнчлэн Гарааны бизнесийг дэмжих  START-UP хөтөлбөрт нийт 13 бүлэг өрсөлдсөн бөгөөд зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан, нутгийн брэнд бүтээгдэхүүнийг улсын болон олон улсын хэмжээнд таниулж чадахуйц 4 бүлгийг шалгаруулж, тус бүр 10 сая төгрөгийн гарааны бизнесийн дэмжлэг үзүүлсэн юм. 

]]>
Thu, 06 Sep 2018 15:11:00 +0900 http://www.d1tv.mn/i/432 http://www.d1tv.mn/i/432
Уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангана    ГБХЗХГ Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, стандартын хэрэгжилтэд үнэлгээ хийх ажлыг  7 дугаар сарын 03-ны өдөр Энх зуслан дээр зохион байгуулах юм байна. Мөн Аймаг, сумдын баяр наадмын өдрүүдэд уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах, Эрүүл мэндийн газар болон Онцгой байдлын газартай хамтран гарсан зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч ажиллах юм.

   Харин Нийгмийн даатгалын хэлтэс ЭХМК-ын нүүдлийн хурлаар Сэргэлэн Баяндун суманд БОЭТ-тэй хамтран 07 дугаар сарын 02-ны өдрөөс 07 дугаар сарын 05-ны өдрүүдэд ажиллах юм байна. ОХУ-ын Эрхүү хотноо 07 дугаар сарын 5-8-ны өдрүүдэд зохион байгуулагдах буриад зоны  “Алтаргана наадам-2018” наадамд БСУГ-аас  оролцохоор болсон юм.  

 

 

]]>
Tue, 03 Jul 2018 17:24:00 +0900 http://www.d1tv.mn/i/431 http://www.d1tv.mn/i/431
Дорнод аймаг 3 дахь жилдээ улсдаа эеш-ийн дүнгээр тэргүүлж байна    Энэ жил 43846 шалгуулагч ЭЕШ өгөхөөр мэдүүлгээ өгсөн байна.  Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн, оноо 7 сарын 1-нд  гарлаа.  Урьдчилсан байдлаар Дорнод аймаг тэргүүлж, удаах байруудад Өвөрхангай, Увс, Дархан Уул, Баян-Өлгий зэрэг аймгууд оржээ. Энэ жил манай аймаг Монгол хэл, математик, хими, биологи, физик, нийгмийн тухай мэдлэг, англи хэл гэсэн 7 төрлөөр 11 хүүхэд 800 оноо авч түрүү жилийн амжилтаа ахиулсан байна. Өмнөх жил Дорнод аймгаас 8 хүүхэд 800 оноо авч байсан бөгөөд 3 дахь жилдээ ЭЕШ-ын оноогоор улсад тэргүүлээд байна.

   Дорнод аймгийн төгсөгчид ЭЕШ-аар улсдаа сүүлийн 5 жил байр эзэлж тэргүүлж байгаа нь боловсролын чанар сайжирч байгааг харуулж байна. ЭЕШ-д сайн оролцоход хаврын сорилго шалгалтууд ч нөлөөлсөн билээ. Мөн суралцагч хүүхдүүдийн идэвх чармайлт нэмэгдэж, дараа дараагийн төгсөгчдөд том хариуцлага хүлээлгэж байгаа юм. 

]]>
Tue, 03 Jul 2018 17:22:00 +0900 http://www.d1tv.mn/i/430 http://www.d1tv.mn/i/430
Мэдээлэл холбооны сүлжээ төххк-ий зүүн бүсийн аймгуудын олон төрөлт тэмцээн    Харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 97 жилийн ой, МХС-ТӨХХК-ийн 11 жилийн ойг тохиолдуулан МХС-ТӨХХК-ийн зүүн бүсийн аймгуудын дунд олон төрөлт спортын тэмцээн зохион байгууллагдсан байна. Дорнод, Хэнтий, Багануур, Дорноговь, Сүхбаатар аймгийн тамирчид оролцож, Волейболл, сагсан бөмбөг, шатар, мэргэжлийн ур чадвар зэрэг төрлүүдээр өрсөлдсөн юм.

   Тус спортын тэмцээн нь Аймгууд хоорондын харилцаа холбоог нэмэгдүүлэх, ажлын туршлага солилцох мөн ажилчдын дунд нийтийн биеийн тамирын спортыг хөгжүүлэх, спортоор хичээллэх сонирхлыг өрнүүлэх, аварга баг тамирчдыг тодруулах зорилготой юм. Олон төрөлтийн спортын тэмцээнд Багануурын баг тамирчид түрүүлж, удаах байранд Дорноговь, Сүхбаатарын багууд орсон байна.

]]>
Tue, 03 Jul 2018 17:20:00 +0900 http://www.d1tv.mn/i/429 http://www.d1tv.mn/i/429
Сумын цол олгох үндэсний бөхийн барилдаанд 68 бөх зодогложээ    Хэрлэн сум бөгөөд Чойбалсан хотын 80 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн баяр наадмын сумын цол олгох барилдаан 6 сарын 30-нд ДПК-ийн спортын талбайд боллоо. Тус барилдааны зорилго нь Монгол өв соёлоо авч үлдэх, үндэсний бөхийг сурталчлах, хувь хүний эрүүл мэнд, бие бялдрын хөгжил, өөртөө итгэх урам зоригийг нэмэгдүүлэх, шинэ залуу бөхчүүдийг тодруулан төлөвшүүлэхэд оршиж байгаа юм.

  Сумын цол олгох бөхийн барилдааныг Дорнод аймгийн үндэсний бөхийн холбоо, Хэрлэн сумын засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулсан юм. 13 сумын 68  бөх зодголж, Цагаан овоо Сумын начин Ц. Өсөхбаяр түрүүлж сумын заан, Цагаан овоо сумын начин Г.Дашням үзүүрлэж сумын харцага , Баянтүмэн сум 327-р ангийн залуу бөх Б.Пүрэвсайхан сумын начин, шөвгийн 4т үлдсэн Чойбалсан сумын залуу бөх П.Анхбаяр сумын начин болж,  самбо бөхийн ази тивийн аварга Хатансайхан уран барилдаанч бөх болсон байна.

 

]]>
Tue, 03 Jul 2018 17:14:00 +0900 http://www.d1tv.mn/i/428 http://www.d1tv.mn/i/428
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДАМ, АРДЫН ХУВЬСГАЛЫН 97 ЖИЛИЙН ОЙ, АЙМАГ БАЙГУУЛАГДСАНЫ 87 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДМЫН ХӨТӨЛБӨР   07 ДУГААР САРЫН 07-НД

 

0800  -18 цагийн хооронд Үзэмчин харваа , Баргын түнх харваа, Хүүхдийн харваа                               

Сурын талбайд болно

7 ДУГААР САРЫН 08-НД

0600 – 2000     Хурдан морины бүртгэл                          Баянтүмэн сумын Соёлын төвд

0800 1800       Буриад сурын харваа                                                         Сурын талбайд

0800 – 2000       Үндэсний бөхийн бүртгэл    Аймгийн Биеийн тамир спортын газарт

1100 – 1300      Хязаалан насны морины уралдаан

 Баянтүмэн сум, Морь уралдааны газарт

1330 – 1500     Шүдлэн насны морины уралдаан    

            Баянтүмэн сум, Морь уралдааны газарт

1400 – 1600     Баярын хурал                                                      /Хөгжимт драмын театрт/

1600 – 1800      Баяр наадмын хүндэтгэлийн тоглолт              /Хөгжимт драмын театрт/

1630 – 1800     Эрлийз дунд насны морины уралдаан

          /Баянтүмэн сум, Морь уралдааны газарт/

7 ДУГААР САРЫН 09-НД

0530 –  0700    Азарганы уралдаан        

0730 – 1000       Их насны морины уралдаан  

  /Баянтүмэн сум, Морь уралдааны газарт/ 

0800 – 1800     Халх сурын харваа                                 /Сурын талбайд/

0900 – 1600     Шагайн харвааны багийн харваа                  /Шагайн асарт/

1100 – 1300     Баяр наадмын нээлт                           /Цэнгэлдэх хүрээлэнд/

1300 – 1700     Хүчит бөхийн барилдааны нэг, хоёр, гурвын даваа                

1330 – 1400     Шагайн харвааны нээлт                      

1400 – 1700      Сумдын ардын авъяастнуудын урлагийн тоглолт

     /Цэнгэлдэх хүрээлэнгийн хойно/

1400 – 1600     Дааганы уралдаан       

1630 – 1800      Эрлийз дааганы уралдаан

          /Баянтүмэн сум, Морь уралдааны газарт/

7 ДУГААР САРЫН 10-НД

 0700 – 0900   Соёолон насны морины уралдаан      

 /Баянтүмэн сум, Морь уралдааны газарт/

0800 – 1400     Халх сурын харваа                                                             

0800 – 1400     Насанд хүрэгчдийн болон ахмадын чавхны цуваа харваа  

0900 – 1400     Хүүхдийн цуваа харваа                                                            /Шагайн асарт/

0930 – 1100     Эрлийз дээд насны морины уралдаан                   

/Баянтүмэн сум, Морь уралдааны газарт/

1100 – 1600      Сумдын ардын авъяастнуудын урлагийн тоглолт

    /Цэнгэлдэх хүрээлэнгийн хойно/

1000 – 1400     Хүчит бөхийн барилдааны дөрөв, тав, зургаагийн даваа      

1200 – 1300       Үзэмчин, Түнх, Хүүхдийн сурын харвааны шагнал гардуулах

1000 – 1300     Өсвөрийн бөхийн барилдаан                                     

1400 – 1600     Сурын харвааны төрөл тус бүрийн шилдэг харваачдын үзүүлэх

                        харваа                                                                                          /Сурын талбайд/

1500 – 1600       Халх, Буриад сур болон шагайн харвааны шагнал гардуулах                                                      

1500 – 1700     Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа      

         /Цэнгэлдэх хүрээлэнд/

1600 – 1800     Түрүүлж, айрагдсан морьдыг цоллож, бай шагнал гардуулах

/Цэнгэлдэх хүрээлэнд/

1700 – 1800     Хүчит бөхийн барилдааны наймын даваа                     /Цэнгэлдэх хүрээлэнд/

1800 1900     Баяр наадмын хаалт                                                      /Цэнгэлдэх хүрээлэнд/

2100 – 2300     Баяр наадмын үдшийн цэнгүүн

/Цэнгэлдэх хүрээлэнд/

 

АЙМГИЙН БАЯР НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО

 

 

]]>
Mon, 02 Jul 2018 20:50:00 +0900 http://www.d1tv.mn/i/426 http://www.d1tv.mn/i/426
Иргэдийн ядуурлыг бууруулж, амьжиргааг дээшлүүлэх төсөл    МУ-ын ЗГ, НҮБ-ын хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сантай хамтран 9,0 сая ам.долларын дүнтэй “зах Зээл Ба Бэлчээрийн Удирдлагын Хөгжил” төслийн нэмэлт санхүүжилтийн төслийг ХХААХҮЯ-аас хэрэгжүүлж байна. Уг төсөл нь 2017-2021 он хүртэл Архангай, өвөрхангай, дундговь, Дорнод, Сүхбаатар аймгуудын сумдад хэрэгжих юм. Дорнод аймгийн Хөлөнбуйр, Сэргэлэн, Халхгол сумд төсөлд хамрагдах ажээ.

   Төслийн зорилго нь  Хөдөө аж ахуйн түүхий эд бэлтгэн нийлүүлэгчид,  малчид, фермерчид, ногоочдыг жижиг дунд үйлдвэрүүдтэй холбож, нэмүү өртгийн сүлжээг бий болгох, ажлын байрыг нэмэгдүүлэх, мөн эмэгтэйчүүдийн бүлгүүдийг зээл олон зээлийн батлан даалтанд хамруулах замаар хөдөөгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх явдал юм. 2012 онд хэрэгжиж байсан уг төслийн гол үр дүн нь төсөлд хамрагдсан өрхийн54% нь 11-30%-аар хөрөнгө, нэмэгдсэн бол 15% нь  30-аас дээш %-аар орлого нь нэмэгдсэн байна.

]]>
Mon, 25 Jun 2018 09:48:00 +0900 http://www.d1tv.mn/i/425 http://www.d1tv.mn/i/425
Эх хүний өргөсөн сүүн цацал бүхний тоогоор сайн үйлс дэлгэрдэг    Хамаг Монголын хатан эх Өэлүн үжиний хөшөөнд улирал бүр буюу 03 дугаар сарын 22, 06 дугаар сарын 22, 09 дүгээр сарын 22, 12 дугаар сарын 22-ны өдрүүдэд "Сүү өргөх ёслол” зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Үүний дагуу өнөөдөр "Сүү өргөх ёслол” болж,  Монгол уламжлалаа дээдлэн ээжүүд болон байгууллагууд идэвхтэй оролцсон байна. Эх хүний өргөсөн сүүн цацал бүхний тоогоор сайн үйлс дэлгэрдэг гэсэн эртний сайхан үг байдаг байна.

   “СҮҮ ӨРГӨХ ЁСЛОЛ”-ын үйл ажиллагаанд: Морин хуурын уянгат татлага дээжис эгшиглүүлэн,уртын дууны түрлэг өргөж,  бурхны ном хуран хөшөөнд сүү өргөхийн өмнө хүндэтгэл үзүүлсэн юм.  Цайны дээж, сүү өргөхдөө хэлсэн ерөөл, билэгдэлийн үгс нь их энгийн хэрнээ тухайн хүнд шинэ эрч хүчийг өгдөг хэмээн монголчууд эртнээс сүсэглэн, зан үйлдээ хэрэглэж ирсэн уламжлалтай билээ.  

]]>
Mon, 25 Jun 2018 09:44:00 +0900 http://www.d1tv.mn/i/424 http://www.d1tv.mn/i/424
Ахмадуудын хэлсэн зөвлөсөн бүгдийг зөвхөн сонсоод өнгөрөх биш...    Дорнод аймгийн “Ахмадын ачлал” хөтөлбөрийн хүрээнд аймгийн Засаг даргын А/55 тоот захирамжаар сар бүрийн 21-ний өдрийг "АХМАДАА_СОНСОХ_ӨДӨР" болгосон билээ. Өнөөдөр Хөдөлмөр халамж үйлчилгээний газар,  Аймгийн засаг даргын тамгын газар  Жижиг, дунд бизнес эрхэлдэг ахмадуудыг хөдөлмөрийн зусланд хүлээн авч уулзалт хийн, ахмадуудын тавьсан санал,хүсэлттэй танилцсан юм. Ахмадууд олон санал санаачилга гаргаж байсан бөгөөд дорнод аймгийн бренд бүтээгдэхүүнтэй болох талаарч дурьдаж байлаа.

   “Ахмадаа сонсох өдөр” уулзалтыг зохиож эхэлснээс хойш 5 дахь өдөрлөг хийгдэж байна. Ахмадуудын хэлсэн зөвлөсөн бүгдийг зөвхөн сонсоод өнгөрөх биш, хийж хэрэгжүүлэн, мөн үр дүн нь гарна гэдэгт итгэлтэй байгаа талаар ахмадууд ярьсан юм.

]]>
Fri, 22 Jun 2018 15:17:00 +0900 http://www.d1tv.mn/i/423 http://www.d1tv.mn/i/423
Иргэд тэжээвэр нохой, муураа бүртгэлжүүлэх шаардлагатай байна    Чойбалсан хотын захирагчийн 2018 оны 207 тоот захирамжийн дагуу Золбин нохой устгалын ажлыг энэ сарын 18-аас эхлэн зохион байгуулж, Чойбалсан хотын төвийн хэсгийн багуудаар ажиллаж, 1000-аад золбин нохой устгалд оруулаад байна. Дараагийн золбин нохой устгах ажлыг 8 сарын дундуур хийх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм.  Мөн гэртээ нохой муур тэжээдэг иргэд жижиг мал амьтны эмнэлэгт хандаж, нохой муураа бүртгэлжүүлэх шаардлагатай байгааг албаны хүн ярьж байна.

   Жилдээ Хэрлэн сумын нутаг дэвсгэр дээрх золбин нохой муур устгах төсөв 50 сая төгрөг байдаг бөгөөд 5000-6000 нохой муур устгалд оруулдаг байна. Он гарснаас хойш 3500 гаруй золбин нохой муур устгаад байгаа юм.

]]>
Fri, 22 Jun 2018 15:14:00 +0900 http://www.d1tv.mn/i/422 http://www.d1tv.mn/i/422
Хяналт, шинжилгээ, үнэлгээ сайн хийгдсэнээр алдаа дутагдал багасна    “Төлөвлөлт ба хяналт шинжилгээ үнэлгээний чадавхийг бэхжүүлэх 2 дахь шатны сургалтыг” Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, Дэлхийн банк , Монгол улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төсөл хамтран бүсчлэн зохион байгуулж байна. Дорнод аймагт бүсчилсэн анхны сургалтаа Зүүн бүсийн 4 аймгийг оролцуулан хийж байгаа бөгөөд 21, 22-ний өдрүүдэд явагдах юм.

   Эхний өдрийн сургалтанд Бодлого төлөвлөлт түүнийг зохион байгуулах, хөгжлийн бодлого төлөвлөлтөнд хийсэн аудитын дүгнэлтийн тухай , ХШ-ний орчин үеийн хандлага, ХШҮ-ний стандартын талаар болон Хэрэглэгчийн үнэлгээ хийх  ерөнхий удирдамжийн танилцуулга болон хэрэгжилт, хэрэлцүүлэг, хэрэглэгчийн үнээлгээний дүгнэлт  хийгдэж байна. Харин сүүлийн өдрийн сургалтанд өнгөрөгч оны үйл ажиллагаанд ХШҮ хийсэн дүгнэлт, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, аймгийн ЭЗ, нийгэм хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тухай, иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийн байдал, Дотоод аудитын тухай ойлголт түүнийг хийх аргачлалын талаар болон  дүгнэлт хийгдэх ажээ.

]]>
Fri, 22 Jun 2018 15:10:00 +0900 http://www.d1tv.mn/i/421 http://www.d1tv.mn/i/421
Дорнод аймгийн сүрьеэгийн өвчлөл, улсын дунджаас их    Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооноос Эрүүл мэндийн яам, Глобаль сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн төслийн хүрээнд Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд үзүүлэх сүрьеэгийн тусламж үйлчилгээг сайжруулах, сүрьеэгийн өвчлөл тархалтыг бууруулах зорилгоор “Сүрьеэгүй аймаг” хөтөлбөрийг хэрэгжүүлж, анхан болон дунд шатны удирдлагуудтай зөвшилцөх уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уулзалтад Аймгийн Засаг даргын тамгын газар, Хэрлэн сумын Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн мэргэжлийн эмч, Өрхийн эрүүл мэндийн төвийн төлөөлөгчид, 10 багийн Засаг дарга нар оролцож, аймгийн сүрьеэгийн өвчлөлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцэн зөвлөмж гарган баталж, цаашид хамтын ажиллагааг нэмэгдүүлэн ажиллахаар болсон юм.

   Уг өвчин нь савханцар нянгаар үүсгэгддэг амьсгалын замаар дамждаг нийгмийн  халдварт өвчин юм. 2018 оны эхний 5 сарын байдлаар сүрьеэ өвчний 64 тохиолдол бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 4 тохиолдлоор өссөн байна. Сүрьеэ өвчний нас баралт 2 тохиолдол бүртгэгдэж, халдварт өвчнөөс шалтгаалсан нас баралтаар сүрьеэ өвчин тэргүүлж байна. Аймгийн хэмжээнд сүрьеэгийн өвчлөл сүүлийн 5 жилд улс, аймгийн дунджаас тогтмол өндөр байна. 2018 онд “Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлье” зорилтот жилийн хүрээнд аймгийн Засаг даргын А/87 дугаар захирамжаар 5 сая төгрөгний санхүүжилттэй Хэрлэн сумын 10-н баг, Цагаан-Овоо, Баяндун, Баян-Уул, Дашбалбар, Гурванзагал, Халхгол, Матад, Чойбалсан, Чулуунхороот сумдад сүрьеэ өвчний идэвхтэй илрүүлэг үзлэг зохион байгуулж, эрсдэлт бүлгийн хүн амын 85 хувийг буюу 2724 иргэнийг хамруулж, рентген шинжилгээгээр сэжигтэй 120 тохиолдлоос цэрний сорьц авч, 5 иргэн /0,2 хувь/ сүрьеэ өвчнөөр оношлогдсон байна.

]]>
Fri, 22 Jun 2018 15:06:00 +0900 http://www.d1tv.mn/i/420 http://www.d1tv.mn/i/420
14 сум нийтийн биеийн тамирын аргазүйчтэй болно    Биеийн тамир спортын эрхзүйн орчны шинэчлэл, салбарын эрдэм шинжилгээний судалгааны тулгамдсан асуудал, спорт сургалт дасгалжуулалтын төлөвлөлт, сэтгэлзүй хоол тэжээл, хүн амын бие бялдрын түвшин тогтоох сорилын аргачлал,зохион байгуулалтыг боловсронгуй болгох талаарх танилцуулга, хэлэлцүүлэг зохион байгуулах, судалгаа авах, салбарын үндэсний зөвлөлийн бэлтгэл ажлыг хангах, сургалт-зөвлөгөөний үр дүнгээс тусгах зорилготой зүүн бүсийн сургалт зөвлөгөөн Хэнтий аймгийн Чингис хотод болсон байна. Сургалтанд Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр, Төв гэсэн 6 аймгийн 80 гаруй   биеийн тамир спортын мэргэжилтэн багш нар оролцсон байна.

   Биеийн тамир спортын эрхзүйн шинэчлэл- тотвортой хөгжил сэдэвт зүүн бүсийн сургалт зөвлөгөөнд оролцогчдыг багуудад хуваан, оролцоог нь идэвхжүүлж, тэдний гаргасан санал, зөвлөмжийг нь биеийн тамир спортын салбарын үндэсний зөвлөгөөнөөс гарах зөвлөмжинд тусгах юм байна.   Сургалт зөвлөгөөнийг 4 бүсэд хуваан явуулсан бөгөөд зүүн бүсийн сургалт энэ сарын 18-19-нд болсон байна.

 

]]>
Thu, 21 Jun 2018 11:57:00 +0900 http://www.d1tv.mn/i/419 http://www.d1tv.mn/i/419
Аялал зугаалгын цаг ирлээ... та аялалд бэлэн үү?    Үндэсний сүлжээ дэлгүүр Номингоос хэрэглэгчиддээ зориулан өдөр бүр шинэ хүнс, чанартай барааг хямд үнээр худалдаалахын сацуу байнгын үнэнч хэрэглэгчдээ урамшуулах Номин бонус картаар бодит хөнгөлөлтийг олгодог билээ. Хэрлэн номин бизнес төв гэр бүл болон найз нөхөд албан байгууллагаараа аялах гэж байгаа хэрэглэгчиддээ зориулан аялахад шаардлагатай бүх л бараа бүтээгдэхүүний аяллын багц гаргасан байна. Та олон газраар явж цаг алдах шаардлагагүй нэг дороос бүгдийг авах боломжтой боллоо.

   Мөн Та бүхэн Хэрлэн номин бизнес төвөөс бүх төрлийн цахилгаан бараа, гоо сайхан, гэр ахуйн бараа, хүнсний бүтээгдэхүүн зэрэг өргөн хэрэглээний бараанууд худалдаж авах боломжтой юм.

]]>
Thu, 21 Jun 2018 11:54:00 +0900 http://www.d1tv.mn/i/418 http://www.d1tv.mn/i/418
Хэрлэн голын урсац 2017 оны мөн үеийнхээс их байна    Дорнод аймагт 9 усны харуул байдаг бөгөөд байнгын усны үзүүлэлтийг дамжуулдаг байна.  Хэрлэн голын  4-6 дугаар сарын дундаж усны түвшинг 2017 оны мөн үеийн түвшинтэй харьцуулахад 04 дүгээр сард 2 см-ээр бага, 05 дугаар сард 6 см-ээр, 06 дугаар сард 13 см-ээр тус тус их байгаа бол ОЖД-аас 25-см-ээр бага байна. Урсацын хувьд 06 дугаар сарын өнгөрөлтийн мэдээгээр  2017 оны мөн үеэс их  байна.  Халхголын 2018 оны 4-6 дугаар сарын дундаж усны түвшинг 2017 оны мөн үеийн түвшинтэй харьцуулахад 04 дүгээр сард 28 см-ээр, 05 дугаар сард  4 см-ээр тус тус их, 06 дугаар сард 8 см буюу ОЖД-аас 7-см-ээр тус тус бага байна. Урсацын хувьд 06 дугаар өнгөрөлтийн мэдээгээр буюу 2017 оны мөн үеэс бага байна.

   Улз Баян уул харуулын мэдээгээр 2018 оны 4-6 дугаар сарын дундаж түвшинг 2017 оны мөн үеийн түвшинтэй харьцуулахад 04 дүгээр сард 106 буюу 14 см-ээр, 05 дугаар сард 105 буюу 10 см-ээр тус тус бага, 06 дугаар сард 115 буюу 2 см-ээр их байна. Урсацын хувьд 06 дугаар өнгөрөлтийн мэдээгээр 0,31 м3/с буюу 2017 оны мөн үеэс 0,34 м3/с-ээр бага байна.

]]>
Thu, 21 Jun 2018 11:48:00 +0900 http://www.d1tv.mn/i/417 http://www.d1tv.mn/i/417