
Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооноос Эрүүл мэндийн яам, Глобаль сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн төслийн хүрээнд Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд үзүүлэх сүрьеэгийн тусламж үйлчилгээг сайжруулах, сүрьеэгийн өвчлөл тархалтыг бууруулах зорилгоор “Сүрьеэгүй аймаг” хөтөлбөрийг хэрэгжүүлж, анхан болон дунд шатны удирдлагуудтай зөвшилцөх уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уулзалтад Аймгийн Засаг даргын тамгын газар, Хэрлэн сумын Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн мэргэжлийн эмч, Өрхийн эрүүл мэндийн төвийн төлөөлөгчид, 10 багийн Засаг дарга нар оролцож, аймгийн сүрьеэгийн өвчлөлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцэн зөвлөмж гарган баталж, цаашид хамтын ажиллагааг нэмэгдүүлэн ажиллахаар болсон юм.
Уг өвчин нь савханцар нянгаар үүсгэгддэг амьсгалын замаар дамждаг нийгмийн халдварт өвчин юм. 2018 оны эхний 5 сарын байдлаар сүрьеэ өвчний 64 тохиолдол бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 4 тохиолдлоор өссөн байна. Сүрьеэ өвчний нас баралт 2 тохиолдол бүртгэгдэж, халдварт өвчнөөс шалтгаалсан нас баралтаар сүрьеэ өвчин тэргүүлж байна. Аймгийн хэмжээнд сүрьеэгийн өвчлөл сүүлийн 5 жилд улс, аймгийн дунджаас тогтмол өндөр байна. 2018 онд “Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлье” зорилтот жилийн хүрээнд аймгийн Засаг даргын А/87 дугаар захирамжаар 5 сая төгрөгний санхүүжилттэй Хэрлэн сумын 10-н баг, Цагаан-Овоо, Баяндун, Баян-Уул, Дашбалбар, Гурванзагал, Халхгол, Матад, Чойбалсан, Чулуунхороот сумдад сүрьеэ өвчний идэвхтэй илрүүлэг үзлэг зохион байгуулж, эрсдэлт бүлгийн хүн амын 85 хувийг буюу 2724 иргэнийг хамруулж, рентген шинжилгээгээр сэжигтэй 120 тохиолдлоос цэрний сорьц авч, 5 иргэн /0,2 хувь/ сүрьеэ өвчнөөр оношлогдсон байна.
-
Хөтөлбөр бүртгэгдээгүй!
-
ТЕЛЕВИЗЭЭР СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА НЭВТРҮҮЛСЭН ТАЙЛАН
262 | 2020-06-30 12:03:00 | 0 -
Дуртай ажлаа төлөвлөх 7 алхам
1387 | 2019-02-25 09:35:00 | 0 -
Томуу, томуу төст өвчний 85.1 хувийг 0-4 насны хүүхдүүд эзэлж байна
1085 | 2018-11-19 10:50:00 | 0 -
Оюутны аймгийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
1148 | 2018-11-15 10:47:00 | 0 -
“Game of Thrones” S8-ийн Official Spoiler
1218 | 2018-11-15 10:41:00 | 0 -
Залуучуудын гарааны бизнесийг дэмжин ажиллаж байна
1118 | 2018-09-06 15:11:00 | 0 -
Уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангана
1068 | 2018-07-03 17:24:00 | 0 -
Дорнод аймаг 3 дахь жилдээ улсдаа эеш-ийн дүнгээр тэргүүлж байна
1596 | 2018-07-03 17:22:00 | 0 -
Мэдээлэл холбооны сүлжээ төххк-ий зүүн бүсийн аймгуудын олон төрөлт тэмцээн
1831 | 2018-07-03 17:20:00 | 0 -
Сумын цол олгох үндэсний бөхийн барилдаанд 68 бөх зодогложээ
3228 | 2018-07-03 17:14:00 | 0 -
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДАМ, АРДЫН ХУВЬСГАЛЫН 97 ЖИЛИЙН ОЙ, АЙМАГ БАЙГУУЛАГДСАНЫ 87 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДМЫН ХӨТӨЛБӨР
2457 | 2018-07-02 20:50:00 | 0 -
Иргэдийн ядуурлыг бууруулж, амьжиргааг дээшлүүлэх төсөл
1235 | 2018-06-25 09:48:00 | 0 -
Эх хүний өргөсөн сүүн цацал бүхний тоогоор сайн үйлс дэлгэрдэг
4753 | 2018-06-25 09:44:00 | 0 -
Ахмадуудын хэлсэн зөвлөсөн бүгдийг зөвхөн сонсоод өнгөрөх биш...
1185 | 2018-06-22 15:17:00 | 0 -
Иргэд тэжээвэр нохой, муураа бүртгэлжүүлэх шаардлагатай байна
2016 | 2018-06-22 15:14:00 | 0 -
Хяналт, шинжилгээ, үнэлгээ сайн хийгдсэнээр алдаа дутагдал багасна
1053 | 2018-06-22 15:10:00 | 0 -
Дорнод аймгийн сүрьеэгийн өвчлөл, улсын дунджаас их
1237 | 2018-06-22 15:06:00 | 0 -
14 сум нийтийн биеийн тамирын аргазүйчтэй болно
943 | 2018-06-21 11:57:00 | 0 -
Аялал зугаалгын цаг ирлээ... та аялалд бэлэн үү?
1858 | 2018-06-21 11:54:00 | 0 -
Хэрлэн голын урсац 2017 оны мөн үеийнхээс их байна
1973 | 2018-06-21 11:48:00 | 0