06 сарын 06, Мягмар
USD    3,446.96 ₮EUR    3,684.11 ₮JPY    24.54 ₮GBP    4,272.85 ₮RUB    42.35 ₮CNY    484.24 ₮KRW    2.64 ₮

Дорнод аймаг 3 дахь жилдээ улсдаа эеш-ийн дүнгээр тэргүүлж байна

Нийтэлсэн: М. Мөнхжаргал 2018/07/03 17:22

   Энэ жил 43846 шалгуулагч ЭЕШ өгөхөөр мэдүүлгээ өгсөн байна.  Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн, оноо 7 сарын 1-нд  гарлаа.  Урьдчилсан байдлаар Дорнод аймаг тэргүүлж, удаах байруудад Өвөрхангай, Увс, Дархан Уул, Баян-Өлгий зэрэг аймгууд оржээ. Энэ жил манай аймаг Монгол хэл, математик, хими, биологи, физик, нийгмийн тухай мэдлэг, англи хэл гэсэн 7 төрлөөр 11 хүүхэд 800 оноо авч түрүү жилийн амжилтаа ахиулсан байна. Өмнөх жил Дорнод аймгаас 8 хүүхэд 800 оноо авч байсан бөгөөд 3 дахь жилдээ ЭЕШ-ын оноогоор улсад тэргүүлээд байна.

   Дорнод аймгийн төгсөгчид ЭЕШ-аар улсдаа сүүлийн 5 жил байр эзэлж тэргүүлж байгаа нь боловсролын чанар сайжирч байгааг харуулж байна. ЭЕШ-д сайн оролцоход хаврын сорилго шалгалтууд ч нөлөөлсөн билээ. Мөн суралцагч хүүхдүүдийн идэвх чармайлт нэмэгдэж, дараа дараагийн төгсөгчдөд том хариуцлага хүлээлгэж байгаа юм. 

Дорнод аймаг 3 дахь жилдээ улсдаа эеш-ийн дүнгээр тэргүүлж байна   
D1TV Facebook  
ТВ хөтөлбөр
Мягмар / 2023-06-06
Бидэнтэй нэгдээрэй!