Хүний бүтээсэн робот удирдлагаас гарч хүний эсрэг үйлдэл хийж эцэстээ аюул учруулж буй талаар олон зөгнөлт кино, зохиол байдаг. Эдгээр бүтээлүүд тухай бүртээ хиймэл оюун ухааныг эсэргүүцэгчдийн байр суурийг илэрхийлж байсан гэхэд болно. Хүний ажлын байрыг булааж, аюулгүй байдалд эрсдэл учруулна гэх мэт санааг олон эрдэмтэн, судлаачид илэрхийлдэг байсан билээ. Харин биг дата хэмээх энэ цаг үед зөгнөл мэт сонсогдож байсан энэ шүүмжлэл бодит байдал болоход ойрхон байгааг нэгэн алдартай эрдэмтэн санууллаа. Энэ бол Стивен Хокинг юм.
Португаль улсын нийслэл Лиссабон хотноо болсон технологийн салбарын хамгийн том хэлэлцүүлэг “Веб Саммит”-д Стивен Хокинг хиймэл оюун ухааны хүн төрөлхтөнд үзүүлж болох сөрөг нөлөөллийн тухай өөрийн саналыг илэрхийлжээ. Элон Маск болон бусад мэргэжилтнүүдийн адил Британийн физикч, математикч Стивен Хокинг нь хиймэл оюун ухаанд шүүмжлэлтэй ханддаг нэгэн билээ. Түүний тайлбарласнаар хиймэл оюун ухаан болон роботуудыг өргөн хүрээнд ашиглаж хөгжүүлэх нь олон сая ажлын байрыг автоматжуулах цаашлаад тэдгээр ажлын байрыг үгүй хийх аюултай гэжээ. Ийнхүү ажил, мэргэжлийн тоог хязгаарлаад зогсохгүй хүний оршихуй-д хүртэл заналхийлж болзошгүй болохыг тэрээр онцоллоо.
Хиймэл оюун ухаан зөвхөн програмчлагдсаны дагуу ажиллана гэсэн баталгаагүй учраас өөрөө бие даан сэтгэх улмаар шийдвэр гаргах магадлал нь өндөр эрсдэлтэй хэмээжээ. Энэ үед гол аюул эхэлнэ гэдгийг сэтгэгч Стивен Хокинг сануулсан юм. Гүүгл, Амазон, “Apple” гэх томоохон компаниуд хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд ихээхэн хэмжээний хөрөнгө зарцуулж байгаа бөгөөд хүний нийгмийн ирээдүйн хөгжлийг тэд хиймэл оюун ухаанаар төсөөлж байгаа билээ. Стивен Хокинг тэдгээр компаниудыг хиймэл оюун ухаант бус хүн төвтэй технологийг зохион бүтээхэд анхаарлаа хандуулах нь зөв бөгөөд шинэ үеийн залуусын оюун ухаанд найдвар тавьж байгаагаа илэрхийлжээ.
Хонконг улсад төвтэй “Хансон Роботикс” компанийн бүтээсэн хиймэл оюун ухаант хамгийн сүүлийн үеийн робот “Софиа” Саудын Араб улсын иргэншилтэй болсон билээ. Энэ нь робот аль нэг улсын иргэншилд харьяалагдсан анхны тохиолдол энэ юм. “Софиа” нэрт энэ робот хүнтэй урьдаас бэлтгэгдсэн сэдвийн хүрээнд өдөр тутмын харилцан яриа өрнүүлж, зарим тогтсон асуултад хариулах чадвартай байхаар програмчлагджээ.
Стивен Хокинг хиймэл оюун ухааныг хүний тусын тулд хөгжүүлэх нь зөв боловч хэт сайжруулсаар байвал гол аюул эхэлнэ хэмээн үзэж байгаа бөгөөд цаашид хүн төрөлхтөнд учирч болох аюулыг урьдчилан харж, зөв шийдвэр гаргахыг тус салбарыг хөгжүүлэгчдэд зөвлөж байна.
Эх сурвалж : www.businessinsider.com
-
Хөтөлбөр бүртгэгдээгүй!
-
ТЕЛЕВИЗЭЭР СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА НЭВТРҮҮЛСЭН ТАЙЛАН
392 | 2020-06-30 12:03:00 | 0 -
Дуртай ажлаа төлөвлөх 7 алхам
1535 | 2019-02-25 09:35:00 | 0 -
Томуу, томуу төст өвчний 85.1 хувийг 0-4 насны хүүхдүүд эзэлж байна
1229 | 2018-11-19 10:50:00 | 0 -
Оюутны аймгийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
1295 | 2018-11-15 10:47:00 | 0 -
“Game of Thrones” S8-ийн Official Spoiler
1399 | 2018-11-15 10:41:00 | 0 -
Залуучуудын гарааны бизнесийг дэмжин ажиллаж байна
1287 | 2018-09-06 15:11:00 | 0 -
Уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангана
1242 | 2018-07-03 17:24:00 | 0 -
Дорнод аймаг 3 дахь жилдээ улсдаа эеш-ийн дүнгээр тэргүүлж байна
1746 | 2018-07-03 17:22:00 | 0 -
Мэдээлэл холбооны сүлжээ төххк-ий зүүн бүсийн аймгуудын олон төрөлт тэмцээн
2122 | 2018-07-03 17:20:00 | 0 -
Сумын цол олгох үндэсний бөхийн барилдаанд 68 бөх зодогложээ
3409 | 2018-07-03 17:14:00 | 0 -
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДАМ, АРДЫН ХУВЬСГАЛЫН 97 ЖИЛИЙН ОЙ, АЙМАГ БАЙГУУЛАГДСАНЫ 87 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДМЫН ХӨТӨЛБӨР
2617 | 2018-07-02 20:50:00 | 0 -
Иргэдийн ядуурлыг бууруулж, амьжиргааг дээшлүүлэх төсөл
1397 | 2018-06-25 09:48:00 | 0 -
Эх хүний өргөсөн сүүн цацал бүхний тоогоор сайн үйлс дэлгэрдэг
4908 | 2018-06-25 09:44:00 | 0 -
Ахмадуудын хэлсэн зөвлөсөн бүгдийг зөвхөн сонсоод өнгөрөх биш...
1328 | 2018-06-22 15:17:00 | 0 -
Иргэд тэжээвэр нохой, муураа бүртгэлжүүлэх шаардлагатай байна
2146 | 2018-06-22 15:14:00 | 0 -
Хяналт, шинжилгээ, үнэлгээ сайн хийгдсэнээр алдаа дутагдал багасна
1222 | 2018-06-22 15:10:00 | 0 -
Дорнод аймгийн сүрьеэгийн өвчлөл, улсын дунджаас их
1385 | 2018-06-22 15:06:00 | 0 -
14 сум нийтийн биеийн тамирын аргазүйчтэй болно
1093 | 2018-06-21 11:57:00 | 0 -
Аялал зугаалгын цаг ирлээ... та аялалд бэлэн үү?
2023 | 2018-06-21 11:54:00 | 0 -
Хэрлэн голын урсац 2017 оны мөн үеийнхээс их байна
2099 | 2018-06-21 11:48:00 | 0