04 сарын 17, Лхагва
USD    3,376.11 ₮EUR    3,584.92 ₮JPY    21.86 ₮GBP    4,199.04 ₮RUB    35.92 ₮CNY    466.34 ₮KRW    2.42 ₮

Цахилгаан машины шинэ батарей

2018/01/29 09:18 | 788 үзсэн

Цахилгаан машины хэрэглээ дэлхийн хэмжээнд одоогоор бага байгаа билээ. Үүний нэг шалтгаан нь уламжлалт буюу шатахуунаар явдаг машинтай харьцуулахад цэнэглэхэд хугацаа их шаарддаг, цэнэглэх боломж бага мөн туулах зам богино байгаатай холбоотой. Цахилгаан машины зах зээлд Ниссан, Форд, BMW зэрэг томоохон үйлдвэрлэгчдээс гадна Кода автомотив, Жим, Саба моторс зэрэг брендүүд шинээр хүч түрэн гарч ирж байна. Тэд цэнэглэх асуудлыг шийдвэрлэх шинэ төрлийн батарейн судалгаанд асар их хөрөнгө зарж байгаа ч хараахан амжилт олоогүй байсан юм.

 

Харин саяхан Фискер хэмээх компани 1 минутад  800 км зам туулах цэнэг хуримтлуулах чадвартай шинэ төрлийн solid-state battery буюу хатуу төлөвт батарейг зохион бүтээсэн байна. Уг салбарт тэргүүлэгч Тесла компанийн “Model S” загварын цэнэглэгч 75 минутад цэнэглэгдэж нийт 270 км зам туулах чадвартай гэгдэж байгаа. Фискер компанийн инженер Фабио Албано тус батарейг энгийн бензин хөдөлгүүрт автомашины шатахууныг дүүргэхээс ч хурдан цэнэглэгддэг болохыг онцолжээ. Одоогийн ашиглагдаж буй батарей бидний утастай адил шингэн дотор байх литийн батарейг ашигладаг байсан бол шинэ төрлийн хатуу төлөвт батарей нь шингэн ашигладаггүй бөгөөд талст хэлбэр бүхий германи, лити, фосфор, хүхрийн атомуудаас бүтэх аж. Уг материал нь ижил хэмжээний электродтой харьцуулахад 2.5 дахин их энерги багтаах чадвартай, хэмжээгээрээ 25 дахин том электрод агуулдаг ба 1 электродын хөдөлгөөнөөр хавьгүй их энерги дамжуулах учраас богино хугацаанд илүү их хэмжээний цэнэг хуримтлуулах боломжтой болсон байна. Тус батарейд температурт мэдрэмтгий байдал, түүхий эдийн нөөц хязгаарлагдмал, өндөр үнэтэй зэрэг сул талууд байгаа боловч 2023 оноос зах зээлд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.

Цахилгаан машины шинэ батарей  
D1TV Facebook  
ТВ хөтөлбөр
Лхагва / 2024-04-17
Бидэнтэй нэгдээрэй!