03 сарын 28, Пүрэв
USD    3,376.29 ₮EUR    3,655.17 ₮JPY    22.26 ₮GBP    4,264.25 ₮RUB    36.41 ₮CNY    467.08 ₮KRW    2.50 ₮

5G технологиос бид юу хүлээх вэ?

2018/01/29 09:04 | 718 үзсэн

Харилцаа холбооны технологийн салбарт гарах шинэ өөрчлөлтүүд хүмүүс бидний амьдралд шууд нөлөөлж, өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болжээ. Богино хугацаанд илүү ихийг гэдэг зорилго, зорилтын дор энэ салбарт жил ирэх тусам дэвшил гарч буйн нэг илрэл нь 5G юм. Анхны 5G ухаалаг гар утас 2019 онд гарахаар төлөвлөгдөж байгаа ба 5G технологийн хувьд 4G сүлжээнээс 10-100 дахин хурдтай болох ажээ. Хэдхэн секундийн дотор өндөр нягтралтай киног татаж авах гэх мэт хурд болон хүчин чадлын хувьд  ихээхэн өөрчлөлт орж сайжрах бололтой.

 

Уг технологийн нь зөвхөн хувь хүний харилцаа холбооны салбарт өөрчлөлт авчраад зогсохгүй үйлдвэрлэл, үйлчилгээнд ч мөн дэвшил авчрахыг Дэлхийн эдийн засгийн форумаас мэдээллээ. 2023 он гэхэд 1 тэрбум гар утас болон төхөөрөмжид 5G технологи нэвтэрнэ гэх тооцоолол гарчээ. Харин дэлхий дахины дата буюу мэдээллийн урсгал одоогийн байгаагаас 8 дахин ихсэх юм.

Мөн 5G  технологи хиймэл оюун ухаант роботуудад ч мөн нөлөөлөх юм. Их хэмжээний мэдээллийг шилжүүлэх боломжтой болсноор тэд хүрээлэн буй орчиндоо хариу үйлдэл үзүүлэх чадвартай болоход нөлөөлөх ба өөрийгөө залах чадвартай машин, дрон, ухаалаг үйлдвэрүүд 5G технологийн тусламжтай бий болох ажээ.

Эх сурвалж : www.weforum.org

 
5G технологиос бид юу хүлээх вэ?  
D1TV Facebook  
ТВ хөтөлбөр
Пүрэв / 2024-03-28
Бидэнтэй нэгдээрэй!