03 сарын 19, Мягмар
USD    3,376.29 ₮EUR    3,677.79 ₮JPY    22.64 ₮GBP    4,301.73 ₮RUB    36.69 ₮CNY    469.06 ₮KRW    2.53 ₮

Редакцийн бодлого

НЭГ. Ерөнхий бодлого

1.1 “D1” телевиз /цаашид “Телевиз” гэх/ нь аливаа улс төрийн нам, эвсэл, бизнесийн болон төрийн байгууллагаас хараат бус байж олон нийтийн дуу хоолойг илэрхийлсэн, мэдээллийн үнэн зөв, тэнцвэрт байдлыг ханган, хуулийн хүрээнд төрт ёс, уламжлалт соёлоо дээдлэн ажиллана.

1.2 Мэдээлэлд төвийг сахисан байр сууринаас хандаж олон нийтийн индэр байна.

1.3 Телевиз нь дотоод, гадаадын нийгэм, улс төр, эдийн засаг, спортын цаг үеийн болоод тойм, дүгнэлт, мэдээ, сурвалжлага, ярилцлага, энтертаймент нэвтрүүлгийг бэлтгэн хүргэх ба боловсрол, шинжлэх ухаан  соёл урлаг болон нийгмийн сайн сайхны төлөөх үйл ажиллагааг үргэлж дэмжин ажиллана.

1.4 Мэдээ, мэдээлэл, контент бэлтгэн нэвтрүүлэхдээ телевизийн болон сэтгүүл зүйн ёс зүйг чандлан сахиж, орчин үеийн техник техниологи, шинэ арга барил ашиглахыг үргэлж эрилхийлэн ажиллана.

ХОЁР. Мэдээллийн эх сурвалж

Олон талт эх сурвалж

2.1 Телевиз нь тэнцвэртэй, олон талт байр суурийг хүргэх үүднээс тал бүрийн эх сурвалжийг ашиглана.

2.2 Телевиз өөрийн контент, мэдээ, мэдээллийг боловсруулж, бэлтгэхээс гадна тал бүрийн эх сурвалж болох гэрээт байгууллага хамт олны мэдээллийг сэтгүүл зүйн шаардлага, редакцийн бодлогыг үндэслэн нэвтрүүлнэ.

2.3 Редакцидаа мэдээлэл боловсруулахдаа тухайн асуудлаар заавал хоёр ба түүнээс дээш эх сурвалжаар баталгаажуулсны дараагаар нийтэд түгээнэ.

2.4 Телевиз бүх төрлийн мэдээллийг 4.1-т заасан өөрийн албан ёсны хаягаар хүлээн авна.

2.5 Хувь хүн, байгууллагаас ирсэн мэдээллийг хүлээн авсан тухайгаа болон тухайн агуулгыг нийтэд заавал түгээх эсэхэд тодорхой хариуцлага хүлээхгүй бөгөөд гэрээтэй хэвлэл мэдээллийн байгууллага болон хувь хүмүүстэйгээ энэ тал дээр хэрхэн хамтран ажиллахаа тохиролцоно.

ГУРАВ. Сэтгүүлчийн ёс зүй

3.1 Телевизийн ажилтнууд Монголын сэтгүүлчдийн XV Их хурлаар батласан “МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ” буюу энэ хэсгийн 1.1.1 – 1.1.17 хүртэлх заалтыг ерөнхий мөрдлөг болгон ажиллана.

  • 1.1.1 Үнэнийг мэдэх олон түмний эрхэд захирагдаж баримтад тулгуурлан мэдээлнэ.
  • 1.1.2 Мэдээлэл, баримтыг цуглуулахдаа шударга бус аргыг хэрэглэхгүй. /ноцтой гэмт хэрэг илрүүлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалахад зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд/
  • 1.1.3 Баримтыг мушгин гуйвуулахыг цээрлэнэ.
  • 1.1.4 Шашин шүтлэг, нас хүйс, яс үндэс, бэлгийн амьдрал, чиг баримжаагаар ялгаварлан гадуурхахгүй. Гэмт хэрэг, хүчирхийлэл, терроризм зэрэг хүнлэг бус зүйлийг хөөрөгдөн сурталчилахгүй.
  • 1.1.5 Бусдыг гүтгэх, доромжлох, нэр төрийг гутаахыг цээрлэнэ.
  • 1.1.6 Нийтлэл нэвтрүүлгийнхээ төлөө аливаа хэлбэрээр авлига авахгүй.
  • 1.1.7 Бусдын бүтээлийг хэсэгчлэн болон бүхлээр нь хулгайлахгүй.
  • 1.1.8 Хүмүүсийн хувийн нууцыг хууль бус аргаар бусдад дэлгэхгүй.
  • 1.1.9 Иргэн хүний уй гашуу, зовлон шаналлыг мэдээлэл олж авах эх сурвалж болгож ашиглахгүй.
  • 1.1.10 Буруу ташаа мэдээлэлд гомдол гаргасан байгууллага, хувь хүнд залруулга хийж, няцаалт хэвлэн нийтлэх, нэвтрүүлэх боломж олгоно.
  • 1.1.11 Улс нийгэм, шударга ёс, ардчилалын үнэт зүйлсэд харшлах баримтыг нуун дарагдуулахыг цээрлэнэ.
  • 1.1.12 Нийтлэл, нэвтрүүлэг, гэрэл зураг, баримтат кино, цахим мэдээлэлд эх хэл соёл, гоо зүй, ёс суртахууны нийтлэг хэм хэмжээг сахина.
  • 1.1.13 16 нас хүрээгүй хүүхдээс эцэг эх, халамжлан хариуцагчийн зөвшөөрөлгүй мэдээлэл авахгүй.
  • 1.1.14 Мэргэжил нэгтнүүдийнхээ эрх ашгийг хүндэтгэн зөвхөн шударга өрсөлдөөнийг эрхэмлэнэ.
  • 1.1.15 Мэдээллийн эх сурвалжаа нууцлана.
  • 1.1.16 Хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн хүрээнд сэтгүүлчид үзэг нэгт нөхдийнхөө асуудлыг зөвхөн мэргэжлийн түвшинд шүүн хэлэлцэхийг зөвшөөрнө.
  • 1.1.17 Хэвлэл мэдээлийн хэрэгсэл, сэтгүүлчид төлбөрт болон захиалгат нийтлэл, нэвтрүүлгийг сэтгүүл зүйн бичлэгээс ялгаж тэмдэглэн нийтэд зөв ойлголт өгөх үүрэгтэй.

ДӨРӨВ. Олон нийтийн сүлжээ

4.1 Телевиз олон нийтийн сүлжээгээр өөрийн контентуудаа түгээх ба ингэхдээ сэтгүүл зүйн ёс зүйн зарчмыг баримтлан албан ёсны хуудсуудаар мэдээлэл түгээнэ. Албан ёсны хуудсуудад:

Facebook: http://www.facebook.com/d1channel
Twitter: @d1_channel

Цахим хуудас: www.d1tv.mn

Утас: 7740-5077

Хаяг: Дорнод аймаг, Хэрлэн сум, 9-р баг, Бизнес хөгжлийн төвийн байр, 108 тоот

4.2 Сэтгүүлчдийн зүгээс олон нийтийн сүлжээн дэх хувийн хуудсаараа өөрийн болон бусад агуулгыг түгээх эрхтэй. Ингэхдээ сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг баримтлан мэдээллийг түгээж, үзэл бодлоо илэрхийлэхийг эрмэлзэнэ.

4.3 Олон нийтийн сүлжээ дэх хувь хүний үзэл бодол нь нийт байгууллага хамт олон болоод Телевизийн нийтлэг эрх ашгийн төлөөлөл болохгүй.

4.4 Телевизийн албан ёсны хуудаст орсон уншигчдын сэтгэгдэлд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй бөгөөд холбогдох хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журмын дагуу ажиллана.

4.5 Хувь хүн, байгууллага хамт олныг гүтгэн гүжирдсэн, нууцын зэрэглэлтэй мэдээлэл задруулсан сэтгэгдлийг редакцийн зүгээс болон уншигчдын санал гомдлыг үндэслэн системээс устгах эрхтэй.

4.6 Түүнчлэн зохиогчийн эрхийг хүсэлтээр аливаа мэдээлэлд уншигчдын сэтгэгдэл авах эсэх саналыг хүндэтгэн үзнэ.

ТАВ. Хараат бус байдал ба зар сурталчилгаа

5.1 Телевиз аливаа төлбөртэй, сурталчилгааны мэдээллийн эх сурвалжийг үзэгчдэд тодорхой үзүүлнэ. Үүнийг:

  • Бизнес мэдээ
  • Төлбөртэй мэдээ гэж харуулна.

5.2 Телевиз нь төр, захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг сурталчлах мэдээлэл түгээх тал дээр нээлттэй байр суурьтай ажиллана.

5.3 Хамтран ажиллагч төрийн байгууллага, хамт олон, албан тушаалтан Телевизийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох эрхгүй ба редакцийн хамт олонд шахалт үзүүлэх, ашиг сонирхлын харилцаа үүсгэхийг хатуу хориглоно.

5.4 Тухайн байгууллага, хамт олон, албан тушаалтны мэдээллийг нийтлэхдээ төр захиргааны байгууллага, албан тушаалтнаас зөвшөөрөл авах, санал гомдлыг хүлээн авах үүргийг Телевиз хүлээхгүй ба хамтран ажиллагч түншүүдийг тодорхой эх сурвалж гэж хандана.

5.5 Телевиз бизнесийн байгууллага, хамт олон, хувь хүмүүстэй зар сурталчилгааны чиглэлээр нээлттэй хамтран ажиллах ба ингэхдээ бизнесийн хамтын зарчим, захиалагч талын хүсэлтийг хүндэтгэн үзнэ.

5.6 Телевиз нь Ерөнхийлөгч, УИХ, Орон нутаг зэрэг бүх шатны сонгуулийн сурталчилгааг хуульд заасан хугацаанд төр захиргааны байгууллага, улс төрийн нам, эвсэл, бие даагч, нэр дэвшигчидтэй ижил тэгш, нээлттэй зарчмаар хамтран ажиллана.

5.7 Бизнесийн зарчмыг үндэслэн анхдагч гэрээлэгч талын эрхийг илүү хүндэтгэн үзнэ.

 

---оОо---


ТВ хөтөлбөр
Мягмар / 2024-03-19
Бидэнтэй нэгдээрэй!