04 сарын 19, Баасан
USD    3,376.43 ₮EUR    3,606.36 ₮JPY    21.88 ₮GBP    4,211.08 ₮RUB    35.83 ₮CNY    466.39 ₮KRW    2.46 ₮

Бидний тухай

   Манай "D1" телевиз нь 2016 онд байгуулагдсан бөгөөд Дорнод аймагтаа анхны HD технологийг нэвтрүүлэн орон нутгийн телевизийн хөгжлийн түүчээлэн ажиллаж байна. Өнөөдөр манай телевиз орон нутагтаа шилдэг залуу боловсон хүчнээр хангагдаж, хамгийн сүүлийн үеийн шинэ дэвшилтэд техник технологийг нэвтрүүлэн, үзэгчдэд ХАМГИЙН ХАМГИЙН-ийг хүргэх зорилт тавин цаг, минут, хором, мөч бүрийг алдалгүй түргэн шуурхай үзэгчдэд хүргэхээр ажиллаж байна.

Телевизийн бүтэц:

Гүйцэтгэх захирал, Ерөнхий продюсер болон Албадын дарга нар гэсэн ерөнхий бүтэцтэй.   

Үүнд:

  • Захиргаа, удирдлагын алба
  • Маркетингийн алба
  • Мэдээний алба
  • Нэвтрүүлгийн алба
  • Техникийн алба

Хүний нөөцийн төлөвлөлт:

Сул ажлын байран дээр шаардлага хангасан ажилтанг ажиллуулахын тулд орчин үеийн Хөдөлмөрийн зах зээлтэй хөл нийлүүлэн ажиллаж байна. 

Ингэхдээ:

  • Анкетны шалгаруулалт
  • Ярилцлага
  • Сорилт буюу дагалдан
  • 2 дахь шатны ярилцлага
  • Ажилтныг сонгох

гэсэн үндсэн 5 алхмаар ажилтнаа сонгон шалгаруулдаг.


ТВ хөтөлбөр
Баасан / 2024-04-19
Бидэнтэй нэгдээрэй!