03 сарын 19, Мягмар
USD    3,376.29 ₮EUR    3,677.79 ₮JPY    22.64 ₮GBP    4,301.73 ₮RUB    36.69 ₮CNY    469.06 ₮KRW    2.53 ₮

Монгол улсад нас баралтын тэргүүлэх шалтгааны 3 дугаарт осол гэмтэл ордог

Нийтэлсэн: М. Мөнхжаргал 2018/06/21 11:42

   Цагдаагийн ерөнхий газар, Замын Цагдаагийн албанаас зам, тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд “Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл 2018” аяныг эхлүүлээд байна. Аянд Онцгой байдлын ерөнхий газар, Дорнод аймгийн улаан загалмайн нийгэмлэг, Авто тээврийн үндэсний төв хамтран оролцож байна. Нээлтийн арга хэмжээг өнөөдөр Авто тээврийн төвийн авто зогсоол дээр  иргэдийн аюулгүй байдлыг хангах, зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх байдлаар осолд өртсөн машинуудыг үзүүлэн болгон харуулж, төв замаар цуваа болон явах ажлыг зохиосон нь ард иргэдэд анхааруулга болж байна.  Тус аян нь 6 дугаар сарын 20-ноос эхэлж, ирэх 10 дугаар сарын 1 хүртэл үргэлжлэх юм.  Монгол Улсад нас баралтын тэргүүлэх шалтгааны 3 дугаарт осол гэмтэл ордог. Тэр дундаа зам тээврийн ослоос үүдэлтэй нас барж буй хүмүүсийн тоо ихсэх хандлагатай байна. Зам тээврийн ослын дийлэнх нь орон нутгийн замд үйлдэгддэг бөгөөд Дийлэнх нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож осолд өртсөн байдаг байна.

   Энэ аяныг холбогдох байгуулагууд нэгдэн эхлүүлж буй нь онцлогтой бөгөөд Цагдаагийн байгууллагаас гаргасан статистик мэдээллээр зуны саруудад зам тээврийн осол нэмэгдэх хандлагатай байдаг байна. Өнгөрсөн оны тоо баримтаас дурдахад, зам тээврийн ослоос 17600 хүн гэмтэж, 540 хүн нас барсан байна.  Иймд Замын цагдаагийн албанаас ослыг бууруулах зорилгоор хоёр дах жилдээ энэхүү аяныг өргөтгөн зохион байгуулахаар болсон юм. 2018 он гарсаар улсын хэмжээнд 163 хүний амь нас хохирсон байна. Ослын 76 хувь нь орон нутгийн замд бүртгэгдсэн юм. Орон нутгийн замд гарч буй осол нь дийлэнхдээ жолооч аюулгүй байдлыг хангаагүйгээс үүдэлтэй гардаг байна.

Монгол улсад нас баралтын тэргүүлэх шалтгааны 3 дугаарт осол гэмтэл ордог  
D1TV Facebook  
ТВ хөтөлбөр
Мягмар / 2024-03-19
Бидэнтэй нэгдээрэй!