04 сарын 20, Бямба
USD    3,376.74 ₮EUR    3,598.25 ₮JPY    21.86 ₮GBP    4,203.70 ₮RUB    36.07 ₮CNY    466.36 ₮KRW    2.45 ₮

Хүчирхийлэл үйлдэгчийн зан үйл хандлагыг өөрчлөх нь хүчирхийллээс урьдчилан сэргийлэх гол ажлын нэг

Нийтэлсэн: М. Мөнхжаргал 2018/06/20 10:49

   Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, monfemnet жендерийн шударга ёсны төлөө үндэсний сүлжээ Дорнод аймгийн ГБХЗХГ-тай хамтран “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдилан сэргийлэх нь” сургалтыг 18-20-ны хооронд зохион явуулж байна. Сургалтанд Төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн эсрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжиж ажилладаг мэргэжилтнүүд оролцож байна.  Сургалтын зорилго нь тэгш бус байдал хүчирхийллийг дэмжин тэтгэдэг хэвшмэл ойлголт, соёлын сөрөг хэм хэмжээг  өөрчлөх замаар эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход хувь нэмрээ оруулах, Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллэс урьдчилан сэргийлэхэд нийгэм болон хамт олны хүчийг дайчлах юм.

   Гэр бүлийн хүчирхийлэл гарлаа гэж сенсацлан, үр дагвартай нь ажиллах биш Сургалтанд сурсан мэдлэгээ ашиглан  Хүчирхийлэл үйлдэгдэхээс нь өмнө  яаж нийгэм хамт олноороо урьдчилан сэргийлж, арга хэмжээ авах талаар сургалтаар дамжуулан хүмүүсд хүргэх юм байна. Мөн  зөвхөн хохирогчтой ажилллах бус хүчирхийлэл үйлдэгчийн зан үйл хандлага, ухамсрыг нь  өөрчлөхөд ямар арга зам байгаа вэ гэдгийг оролцогчиддоо эзэмшүүлж байгаагаараа сургалт илүү давуу талтай болж байна.

Хүчирхийлэл үйлдэгчийн зан үйл хандлагыг өөрчлөх нь хүчирхийллээс урьдчилан сэргийлэх гол ажлын нэг  
D1TV Facebook  
ТВ хөтөлбөр
Бямба / 2024-04-20
Бидэнтэй нэгдээрэй!