03 сарын 29, Баасан
USD    3,375.96 ₮EUR    3,646.37 ₮JPY    22.29 ₮GBP    4,259.28 ₮RUB    36.60 ₮CNY    467.18 ₮KRW    2.50 ₮

Дорнод аймаг тэргүүний аймагаар шалгарлаа

Нийтэлсэн: D1 2018/05/29 09:37

Засгийн газрын мөрийн хөтөлбөр,  үүрэг даалгаврыг амжилттай хэрэгжүүлж, үйл ажиллагааны үр дүнгээрээ шалгарсан шилдэг яам, аймгуудад шагнал гардуулах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо. 2017 оны шилдгээр  Сангийн яам, ХЗДХЯ, ХНХЯ,  Улаанбаатар хот болон, Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Дорнод  аймаг шалгарч тус бүр цом, өргөмжлөл, 10 сая төгрөгөөр шагнуулав.

Шилдгүүдийг  тодруулахдаа Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт, иргэдийн сэтгэл ханамж, нийгмийн хөгжлийн үзүүлэлт зэрэг 11 үзүүлэлтэд тулгуурлан шалгаруулсан байна.  Шилдэг аймгаар шалгарсан Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгээс баярын сэтгэгдлийг нь сонслоо.

Тэрбээр “Манай аймаг нийгэм, эдийн засгийн үзүүлэлт, хүний хөгжлийн индексээр Монгол Улсын хэмжээнд гуравдугаарт,  нэг хүнд ногдох ДНБ-ээр хоёрдугаарт эрэмбэлэгдсэн. Мөн боловсролын чанарын үзүүлэлтээр улсдаа тэргүүлсэн зэрэг амжилт үзүүлсэн. Дорнод аймгийн хувьд 1990 оны Ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш анх удаа ажлаараа тэргүүллээ. Эдийн засгийн өндөр чадавхтай Дархан, Эрдэнэт, Өмнөговь  зэрэг  аймгуудтай энэ тэнцүү амжилт гаргаж, төрдөө ажил, хөдөлмөрөө үнэлүүллээ. Эдийн засгийн өндөр чадавхтай байх нь аливаа  ажлыг явуулахад чухал хүчин зүйл нь болдог. Дорнод аймгийнхаа нийт аж ахуй нэгж байгууллага, татвар төлөгчид мөн Дорнод аймгийнхаа ажлыг өндрөөр үнэлсэн иргэддээ, Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг өндрөөр үнэлсэн Сангийн яам, шударга байдлын үнэлгээг өндрөөр үнэлсэн АТГ зэрэг олон байгууллагад талархсанаа илэрхийлье. Дорнод нутгийнхаа бизнес эрхлэгчдээ үргэлж дэмжиж  ажиллах болно. Энэ хэрээр манай аймгийн нийгмийн үзүүлэлтүүд улам дээшлэх болно. Бидний ажилд урам өгсөн том шагнал байлаа.

Түүнчлэн Дорнод аймаг энэ жил улсын болон орон нутгийн төсвөөр олон бүтээн байгуулалтын ажил эхлүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал, авто замын засвар, сургууль, цэцэрлэг шинээр барих аж. Мөн олон улсын төсөв, хөтөлбөр, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр иргэдийнхээ аятай тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр олон ажил хийгдэнэ гэдгийг тэрбээр онцоллоо.

Дорнод аймаг тэргүүний аймагаар шалгарлаа  
D1TV Facebook  
ТВ хөтөлбөр
Баасан / 2024-03-29
Бидэнтэй нэгдээрэй!