04 сарын 26, Баасан
USD    3,377.44 ₮EUR    3,620.95 ₮JPY    21.70 ₮GBP    4,223.83 ₮RUB    36.68 ₮CNY    466.04 ₮KRW    2.46 ₮

Дорнодчууд энэ онд 80 мянга дахь иргэнээ угтан авна

Нийтэлсэн: D1 2018/04/23 14:38

Дорнод аймгийн 80 мянга дахь иргэнийг тодруулах ажлын хэсэг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсын ҮСХ-ны тооцоолсон суурин хүн амын тоогоор төрөлт, нас баралт, шилжилт хөдөлгөөний өөрчлөлтийг харгалзан тодорхойлох буюу Дорнод аймгийн харьяат шинээр төрсөн хүүхдийг мэндэлсэн хугацаагаар нь дараалуулан гаргасан жагсаалтаас тухайн хугацаанд нас барсан хүний тоог хасаж тооцон 80 мянга дахь иргэнийг тодруулна. Одоогийн байдлаар дүн мэдээг 2018 оны 04 дүгээр сарын 15,30-ны өдрүүдэд авч ажиллаж байгаа бөгөөд, 05 дугаар сарын 01-ээс эхлэн өдөр бүр авч бүртгэлжүүлэн ажиллах юм. Аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан аргачлалд заасны дагуу мэдээлэл нэгтгэгдэж байна. 80 мянга дахь иргэн тодорсны дараагаар ажлын хэсгээс олон нийтэд, хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлах юм.

 

эх сурвалж: dornod.gov.mn

Дорнодчууд энэ онд 80 мянга дахь иргэнээ угтан авна  
D1TV Facebook  
ТВ хөтөлбөр
Баасан / 2024-04-26
Бидэнтэй нэгдээрэй!