04 сарын 24, Лхагва
USD    3,376.83 ₮EUR    3,605.78 ₮JPY    21.81 ₮GBP    4,175.11 ₮RUB    36.20 ₮CNY    466.00 ₮KRW    2.45 ₮

Google компани “Talk to Books” нэртэй шинэ хайлтын систем хөгжүүлж байна.

Нийтэлсэн: D1 2018/04/16 14:13

Google компани “Talk to Books” нэртэй шинэ хайлтын систем хөгжүүлснийг өнгөрсөн Баасан гарагт болсон TED арга хэмжээний үеэр ирээдүй судлаач Рэй Курцвэл танилцуулсан байна. Тэр уг төсөл дээр ажиллаж байгаа ажээ.

Номын хайлт нь Google Books үйлчилгээнд багтсан 100,000 орчим ном дотроос холбогдох эшлэлүүдийг шүүж үзүүлэх юм.

Хайх сэдвээ асуулт хэлбээрээр, өгүүлбэр хэлбэрээр бичиж оруулж болох аж. Тухайлбал “How can I stop thinking and fall asleep?” (Би хэрхэн элдэв бодлоосоо салж, түргэн нойрсож чадах вэ?) гэж бичээд хайхад эрдэмтэд судлаачдын зохиол бүтээлээс холбогдох тайлбар, зөвлөгөөгилрүүлнэ.

Энэ мэтчилэн “What is love?”, “What should I have for dinner?” гэсэн асуултуудыг бичиж, хайх боломжтой юм.

Гэхдээ энэ нь түлхүүр үг хайх төдий үйлчилгээ биш, хиймэл оюуны тусламжтайгаар хүний хүсэл сонирхлыг ойлгож тохирох үр дүнг илрүүлэх чадвартай гэдгийг Курцвэл хэлсэн байна.

Үүнийгээ тэр “Semantic search” буюу утгазүйн хайлт гэж нэрлэжээ. Нэг үгээр хэлбэл маш олон зохиолч, судлаач хүмүүстэй нэг сэдвээр хэлэлцүүлэг үүсгэн мэдлэг, мэдээлэл олж авах боломжюм байна.

 

Эх сурвалж: Quartz

Google компани “Talk to Books” нэртэй шинэ хайлтын систем хөгжүүлж байна.  
D1TV Facebook  
ТВ хөтөлбөр
Лхагва / 2024-04-24
Бидэнтэй нэгдээрэй!