04 сарын 19, Баасан
USD    3,376.43 ₮EUR    3,606.36 ₮JPY    21.88 ₮GBP    4,211.08 ₮RUB    35.83 ₮CNY    466.39 ₮KRW    2.46 ₮

Сураггүй алга болсон 10 настай хүүг олсон байна.

Нийтэлсэн: D1 2018/02/21 12:39

 2018-02-21

Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Халх гол сум дахь цагдаагийн хэсгийн алба хаагчид алга болсон хүүг цаг алдалгүй олжээ. Тус сумын нэгдүгээр багт оршин суух иргэн Д-ийн хүү 10 настай М 2018 оны хоёрдугаар сарын 20-ны 18:00 цагийн үед алга болсныг цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж өнөөдөр /2018.02.21/ өглөөний 09:00 цагт олсон байна.

М нь гэрээсээ гарч сумын төвөөс 9 км-ийн зайд оршдог малчин С-н гэрт очсон байжээ. Хүү аливаа гэмт хэрэг, зөрчил, гэр бүлийн хүчирхийлэлд өртөөгүй болох нь шалгалтын явцад тогтоогджээ. Халх гол сумын цагдаагийн хэсгийн алба хаагчид болон сумын онцгой комиссоос 100 хүний бүрэлдэхүүнтэй эрэн хайх бүлэг ажилласан байна.

 

2018-02-20

Халхгол суманд 10 настай хүү сураггүй алга болсон байна.

Тодруулбал, тус сумын Сүмбэр багт иргэн М /10 настай, эрэгтэй/ хоёрдугаар сарын 20-ны өдрийн 12:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлага мөн өдрийн 22:37 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу орон нутгийн 78 хүн, 6 автомашинтай оройны 19:00 цагаас сумын төвд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч олоогүй тул хоёрдугаар сарын 21-ний өдрийн 02:55 цагт эрэн хайх, ажиллагааг түр зогсоож, өглөө 07:00 цагт дахин үргэлжлүүлэн хайж эхэлжээ.

Сураггүй алга болсон 10 настай хүүг олсон байна.  
D1TV Facebook  
ТВ хөтөлбөр
Баасан / 2024-04-19
Бидэнтэй нэгдээрэй!