03 сарын 29, Баасан
USD    3,375.96 ₮EUR    3,646.37 ₮JPY    22.29 ₮GBP    4,259.28 ₮RUB    36.60 ₮CNY    467.18 ₮KRW    2.50 ₮

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун Аварга малчдын шагналыг нь биечлэн гардууллаа.

Нийтэлсэн: D1 2018/02/12 16:07

Монгол улсын аварга малчнаар Дорнод аймгийн Сэргэлэн сумын малчин Н.Удирсад, Чойбалсан сумын малчин Ж.Бадарчин, Халхгол сумын малчин Х.Батаажий нар тодорсон билээ. Эрхэм хүндтэй шагналын эздэд Дорнод аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Болорчулуун өөрийн биеэр суманд нь очиж гардууллаа.

 

Дорнод аймгийн Чойбалсан сумын Сүмбэр багийн малчин Ж.Бадарчин 1962 онд хэрлэнгийн САА-н 2-р фермд хоньчиноор ажлын гараагаа эхэлсэн байна. Сүүлийн 20 жил 50 хүртэл толгой малтай 18 өрхөд 1800 толгой малыг түрээсийн гэрээгээр болон буцалтгүй тусламж хэлбэрээр олгож малжуулжээ. Нийгмийн хариуцлагын хүрээнд сумын төсөвт байгууллага аж ахуй нэгж байгууллагуудад 19 удаагийн хандив тусламжаар 18,8 сая төгрөгний дэмжлэг үзүүлж сум орон нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан байна. Ж.Бадарчин гуай сумын 7 удаагийн аварга аймгийн 3 удаагийн аварга болж байсан бөгөөд ийнхүү улсын аварга малчинаар энгэрээ цооллоо.

 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун Аварга малчдын шагналыг нь биечлэн гардууллаа.  
D1TV Facebook  
ТВ хөтөлбөр
Баасан / 2024-03-29
Бидэнтэй нэгдээрэй!