04 сарын 24, Лхагва
USD    3,376.83 ₮EUR    3,605.78 ₮JPY    21.81 ₮GBP    4,175.11 ₮RUB    36.20 ₮CNY    466.00 ₮KRW    2.45 ₮

Дорнод аймгаас Улсын аварга малчин гурав, Улсын аварга тариаланч нэг тодорлоо

Нийтэлсэн: D1 2018/02/02 08:47

Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн хуралдаанаар  21 аймаг, нийслэлээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ирүүлсэн материалыг 75 шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэж, тодруулснаас Манай аймгийн Сэргэлэн сумын Баян багийн малчин Намжилын Удирсад, Халхгол сумын Ташгай багийн малчин Хүүжийн Батаажий, Чойбалсан сумын Сүмбэр багийн малчин Жамбал-Осорын Бадарчин нар Улсын аварга малчнаар тодорсон байна. Харин Улсын аварга тариаланчаар Баянтүмэн сумын тариаланч Зэвэгийн Батхуяг  тодров. Аваргын болзол хангасан малчид, тариаланчдын шагнал /цом, тэмдэг, үнэмлэх, өргөмжлөл, улаан халз бүхий 5 ханатай гэр/-ыг билгийн тооллын хаврын тэргүүн сарын баярын өмнө гардуулах юм.

Дорнод аймгаас Улсын аварга малчин гурав, Улсын аварга тариаланч нэг тодорлоо  
D1TV Facebook  
ТВ хөтөлбөр
Лхагва / 2024-04-24
Бидэнтэй нэгдээрэй!