03 сарын 29, Баасан
USD    3,375.96 ₮EUR    3,646.37 ₮JPY    22.29 ₮GBP    4,259.28 ₮RUB    36.60 ₮CNY    467.18 ₮KRW    2.50 ₮

Дорнод аймгийн хэмжээнд гадаадын 778 иргэн хөдөлмөр эрхэлж байна.

Нийтэлсэн: D1 2018/01/31 09:33
Дорнод аймгийн хэмжээнд гадаадын 778 иргэн хөдөлмөр эрхэлж байгаагийн дийлэнх нь уул уурхайн салбарт ажиллаж байна. Тухайлбал, өнгөрсөн онд долоон аж ахуй нэгж, компани гаднаас ажиллах хүч, мэргэжилтэн авчирч ажиллуулах хүсэлт гаргажээ.
"Шинь Шинь" ХХК 85, "Петро Чайна Дачин тамсаг" ХХК 805, бусад компаниас гаднын 46 иргэнийг ажиллуулах хүсэлтээ холбогдох байгууллагуудад гаргаснаар Засгийн газрын тогтоолоор Дорнод аймгийн хэмжээнд гаднын 778 иргэнд зөвшөөрөл олгосон юм.
Харин энэ онд “Гадаадад ажиллах хүч гаргах, гадаадаас ажиллах хүч мэргэжилтэн авах тухай” хуулийн хүрээнд тус аймагт хоёр монгол ажилтанд нэг гадаад иргэн ногдож байхаар харьцуулалт хийж квот тогтоожээ. Энэ хүрээнд уул уурхайн компаниудтай гэрээ хийхээр тус аймгийн ХХҮГ-аас ажлын хэсэг томилогдон ажиллаж байна. 
Дорнод аймагт хөдөлмөр эрхэлж байгаа гаднын иргэдийн дийлэнх хувийг Хятадууд эзэлдэг.  Угтаа гадаад ажилтнуудын ур чадвар мэдлэгийг Монгол ажилтнуудад сургаж чадавхжуулах талаар гэрээнд тусгасан заалтын  биелэлтэд салбар чиглэлийн байгууллагууд гол анхаарлаа хандуулж эхэлжээ.
Сонирхуулахад, өнгөрсөн онд Дорнод аймгийн ХХҮГ-аас хөдөлмөр эрхлэлтэд зориулсан хөтөлбөрийн хүрээнд есөн хөтөлбөр хэрэгжүүлж, 1764 иргэнийг хамруулан 1221 ажлын байрыг бий болгосон байна.
 
montsame.mn

 

Дорнод аймгийн хэмжээнд гадаадын 778 иргэн хөдөлмөр эрхэлж байна.   
D1TV Facebook  
ТВ хөтөлбөр
Баасан / 2024-03-29
Бидэнтэй нэгдээрэй!