04 сарын 20, Бямба
USD    3,376.74 ₮EUR    3,598.25 ₮JPY    21.86 ₮GBP    4,203.70 ₮RUB    36.07 ₮CNY    466.36 ₮KRW    2.45 ₮

Хот хоорондын автобуснууд “номын сан”-тай болж эхэллээ

Нийтэлсэн: D1 2018/01/30 15:12

Улаанбаатар-Чойбалсан хотын чиглэлийн хот хоорондын автобусанд зорчигчдод зориулсан номын сан байгуулжээ."Зориг сан" болон "Швейцарын хөгжлийн агентлаг"-ийн хамтарсан оюутны тэтгэлэгт хамрагдаж буй залуус "Номтой автобус" гэх уг төслийг санаачлан, хэрэгжүүлж байгаа юм байна.Хот хоорондын тээврийг номын санжуулж, зорчигчдод оюуны хөрөнгө оруулах замаар мэдлэгийг тэгш хүртээх, цаашлаад нийтийн тээврийн тав тухтай орчинг бий болгох зорилгоор таван залуу нэгдэн төслийг хэрэгжүүлж буй бөгөөд уран зохиол, түүх, хүүхдийн, танин мэдэхүйн гээд 30 гаруй номтой юм байна.Эхний ээлжинд Дорнод, Завхан аймгийн чиглэлд тээвэрлэлт хийж буй хоёр автобусыг номын санжуулаад байгаа бөгөөд цаашид бүх аймгийн автобусыг номтой болгохоор төлөвлөжээ.

Хот хоорондын автобуснууд “номын сан”-тай болж эхэллээ  
D1TV Facebook  
ТВ хөтөлбөр
Бямба / 2024-04-20
Бидэнтэй нэгдээрэй!