04 сарын 26, Баасан
USD    3,377.44 ₮EUR    3,620.95 ₮JPY    21.70 ₮GBP    4,223.83 ₮RUB    36.68 ₮CNY    466.04 ₮KRW    2.46 ₮

“ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ–ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ” Улсын зөвлөгөөн чойбалсан хотноо болно

Нийтэлсэн: D1 2018/01/30 14:32

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор, БСШУСЯ-аас санаачлан зохион байгуулж буй “Тогтвортой хөгжил–Ерөнхий боловсрол” сэдэвт улсын хоёрдугаар зөвлөгөөн энэ долоо хоногт орон нутагт болно. Ховд, Өвөрхангай аймгуудад энэ сарын 29, 30-ны өдрүүдэд, Орхон, Дорнод аймгуудад ирэх хоёрдугаар сарын 2, 3-ны өдрүүдэд тус тус бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулагдана.

Зүүн бүсийн төв Дорнодын аймгийн Чойбалсан хотод зохион байгуулагдах зөвлөгөөнд Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр, Дорнод аймгийн багш нар оролцох бөгөөд 280 гаруй багш, удирдах ажилтнууд хамрагдана.
Зөвлөгөөний зорилго нь ерөнхий боловсролын салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх шийдэл, арга замын талаар хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг ЕБС-ийн нийт багш, удирдах ажилтнуудын оролцоотойгоор тодорхойлон салбарын бодлогод тусгаж, хэрэгжүүлэхэд чиглэгдэж буй. Ховд, Дорнод аймагт болох улсын зөвлөгөөнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа оролцож, “Ерөнхий боловсролын тулгамдсан асуудал, бодлогын шинэчлэл” сэдвээр илтгэл тавина. Зөвлөгөөний хүрээнд “Ерөнхий боловсролын эрх зүйн шинэчлэл”, “Багшийн хөгжил, цалин хөлсний шинэчлэл”, “Сургалтын чанар, үнэлгээний шинэчлэл”, “Хүүхдийн хөгжил, хамгаалал, хүмүүжил, төлөвшлийн бодлогын чиглэл” гэсэн дөрвөн салбар хуралдаан зохион байгуулагдана.

Зөвлөгөөнд БСШУСЯ, Монгол улсын боловсролын их сургууль, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын хүрээлэн, Боловсролын үнэлгээний төв, Нийслэлийн боловсролын газар, Аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Боловсрол, Соёл, Урлагийн газрын төлөөлөл оролцох юм. Энэ сарын 19 –өөс 25-ны өдрүүдэд “Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” сэдэвт улсын хоёрдугаар зөвлөгөөн Улаанбаатар хотод хуралдсан билээ.

“ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ–ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ” Улсын зөвлөгөөн чойбалсан хотноо болно  
D1TV Facebook  
ТВ хөтөлбөр
Баасан / 2024-04-26
Бидэнтэй нэгдээрэй!